Ах нь согтуурсан үедээ төрсөн дүүгээ хүчиндсэн бусармаг хэрэг гарчээ. Тодруулбал, 36 настай З гэгч согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн хэмээн хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэрэг Их засаг их сургууль орчимд байх нийтийн байранд өнгөрсөн шөнө 04.00 цагийн орчимд болжээ.
Хэргийн эд мөрийн баримтаар ор хөнжлийн давуу, дотуур хувцас зэргийг хураан авч, хэрэг үйлдэгчийг түр саатуулаад байгаа юм байна.