Хүн Төрөлхтний Фото Түүх
Advertisement
  • Нүүр хуудас
  • Хүмүүс
  • Нийгэм
  • Танин мэдэхүй
  • Шинжлэх ухаан
  • Дайн
  • Бусад
Илэрцгүй
View All Result
  • Нүүр хуудас
  • Хүмүүс
  • Нийгэм
  • Танин мэдэхүй
  • Шинжлэх ухаан
  • Дайн
  • Бусад
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Америкийн нэгэн дунд сургуульд болсон хачирхалтай явдал

Admin Нийтэлсэн: Admin
08/28/2019
Ангилал: Танин мэдэхүй
0
Америкийн нэгэн дунд сургуульд болсон хачирхалтай явдал

Энэ зуны амралт эхлэхэд Глостер хотын дунд сургуулийн 17 сурагч жирэмсэн байсан гэнэ. Тус сургууль нь 1200 сурагчтай бөгөөд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал бие давхар болсон сурагчийн тоо дөрөв дахин нэмэгджээ. Зарим нь “Жуно”, “Үл ялиг жирэмсэн” хэмээх ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг харуулсан киног телевизээр үзүүлснээс боллоо хэмээж байсан аж. Харин тус сургуулийн захирал Жозеф Салливан яагаад гэнэт ийм олон сурагч ээж болохоор шийдсэн шалтгааныг судалж мэдсэн гэнэ.

Өнгөрсөн оны аравдугаар сараас сургуулийн эмнэлгээс олон охин жирэмсэн эсэхийг тогтоодог тест авчээ. Харин тавдугаар сард нэлээд хэдэн охин үзлэгт орж жирэмсэн биш гэдгээ сонсоод сэтгэлээр унасан байна. Тэднээс учрыг нь тодруулахад бүгд нэг зэрэг жирэмсэн болж цугтаа хүүхдээ өсгөнө хэмээн гэрээ байгуулсан тухайгаа ярьсан байна. “Тэд бүгд 16 нас хүрээгүй. Сургуулийн захиргаанаас асуудлыг нарийвчлан судлахад жирэмсэн болсон охидын нэг нь 24 настай, орон гэргүй залуугийн хүүхдийг тээж байгаа нь тогтоогдсон” хэмээн сургуулийн захирал ярьжээ.

Энэ асуудлыг хот даяараа хэлэлцэж, католик шашинтнууд амьдардаг оршин суугчдын санал хоёр хэсэгт хуваагдсан байна. 2006 онтой харьцуулбал насанд хүрээгүй жирэмсэлсэн охидын тоо гурван хувиар өссөн байна. Сүүлийн 15 жилд энэ үзүүлэлт анх удаа ийнхүү эрс нэмэгджээ. Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэснээр асуудал шийдэгдэхгүй хэмээн Глостер хотын оршин суугчид үзэж байгаа аж. Гэхдээ шалтгаан нь өөр зүйлд байгаа бололтой. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 30 мянган оршин суугчтай хотод амьдрал улам хүнд болсон. Кейп-Эйн буланд орших тус хотын амьдрал загас агнууртай шууд холбоотой гэнэ. Сүүлийн жилүүдэд ажилчид олноороо явах болсон. Гэр бүл салалт эрс нэмэгдэж, залуучуудын амьдрал ямар ч ирээдүйгүй болжээ.

Тус сургуулийн захирал Жозеф Салливаны ярьснаар хоорондоо гэрээ байгуулсан охид жирэмсэн болсныхоо дараа бие биедээ баяр хүргэж хүүхдүүддээ ямар бэлэг өгөх талаар ярилцаж байсан гэнэ. Тэд ярилцлага өгөхөөс татгалзжээ. Харин тус сургуулийг энэ зун дүүргэсэн Аманда Айленд яагаад ингэснийг сайн мэдэж байгаа бололтой. Өдгөө 18 настай тэрбээр сургуульд байхдаа хүүхдээ төрүүлсэн байна. Жирэмсэн болсон охид түүн дээр ирж “Ямар азтай юм бэ?” гэж баяр хүргэж байжээ. Тэднийг хайрлах хүнтэй болсон хэмээн охид ихэд баярлаж байсан гэнэ.

Сургуулийн захиргаа залуухан ээжүүдэд хэтэрхий их анхаарал тавьсан ч байж магад. Ямар ч байсан эхний жилдээ сургуулийн хажууханд байрлах цэцэрлэгт хүүхдээ өгөхийг зөвлөжээ. “Ер нь Глостерийн сургуульд ээж болсон сурагчид цөөнгүй байдаг. Тэд хүүхэдтэй болсон гэж сургуулиа орхиогүйд бахархаж байгаа” хэмээн “Pathways for Childern” байгууллагын тэргүүн ярьжээ. Тус сургуулийн сувилагч Ким Дейли 150 сурагчийг жирэмсэн эсэхийг шалгаж, эцэг эхээс нь зөвшөөрөл авалгүй жирэмслэлтээс хамгаалах эмч бичиж өгсөн байна. Массачусетс хотын улсын 15 сургуульд ийм арга хэмжээ авчээ. Энэ зун Глостерийн сургуулийн захиргаанаас сурагчдад жирэмслэлтээс хамгаалах эм тарааж өгөх талаар санал хураалт явуулах гэнэ. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх арга зам биш л болов уу.

Share97Tweet47
Өмнөх мэдээ

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Дараагийн мэдээ

Дэлхий дээр ийм хачирхалтай хүмүүс амьдардаг болохыг та мэдэх үү?

Ойролцоо мэдээМэдээ

Хүн төрөлхтнийг аврагч Шаварш
Бусад

Хүн төрөлхтнийг аврагч Шаварш

Нийтэлсэн: Admin
12/06/2019
Бусад

Нохойг хүний хэлээр ярьж сургасан аймшигт туршилт

Нийтэлсэн: Admin
12/05/2019
Бусад

Пруссын эзэнт гүрний эсрэг тулалдсан эрэлхэг сармагчин болох офицер Jackie-ын түүх

Нийтэлсэн: Admin
12/04/2019
Бусад

Домогт реппер Tupac-ын эмээ хүнд гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын 66-д бичигддэг байна.

Нийтэлсэн: Admin
12/04/2019
Түүхэнд хамгийн удаан хугацаанд төрийн эрхэнд сууж төр барьсан хаад
Бусад

Түүхэнд хамгийн удаан хугацаанд төрийн эрхэнд сууж төр барьсан хаад

Нийтэлсэн: Admin
12/03/2019
Цааш нь үзэх

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Plugin Install : Widget Tab Post needs JNews - View Counter to be installed
  • Эрэлттэй
  • Сэтгэгдэлтэй
  • Сүүлд
194 цэргийн амийг аварсан тагтаа

194 цэргийн амийг аварсан тагтаа

12/06/2019
Хүн төрөлхтнийг аврагч Шаварш

Хүн төрөлхтнийг аврагч Шаварш

12/06/2019

Амьдрахын тулд амиа золиослогчид

12/06/2019
Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаан

Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаан

12/05/2019

Categories tes

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Categories tes

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

Categories tes

  • Бусад
  • Дайн
  • Нийгэм
  • онцлох
  • санал болгох
  • Танин мэдэхүй
  • Хүмүүс
  • Шинжлэх ухаан

© 2019 Tuuh.Mn – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Илэрцгүй
View All Result
  • Homepages
  • World
  • Economy