Нохойны амь авраад шоронд орсон нь


 

Уг үйл явдал 2016 оны 10-р сард АНУ-ын Сан Диего хотноо болсон бөгөөд 43 настай Майкл Орчард гэх эр шөнийн 2 цагт гэртээ зурагт үзэж байхад гэнэт түлэнхий үнэр үнэртэж эхэлжээ. Толгой нь эргэсэн эр гайхан цонхоороо хартал хөрш айл нь шатаж байсан бөгөөд эзэд нь гадаа зогсон сандарцгааж нохойгоо гаргаж чадахгүй байгаа харагдав. Гэхдээ тэрээр эзэдтэй нь уулзаагүй боловч зөн совингоороо нохойгоо аварч чадахгүй байгаа гэдгийг нь ойлгосон хэрэг. Баатарлаг эр тэр шөнө шууд л хөршийнхөө гэрт нэвтрэн орж нохойг нь тэврэн гадаа гарчээ.

Улмаар нохойг нь тэврэнгээ утсаар 911 уруу залган галын тухай дуудлага өгчээ. Гэвч гадаа гараад иртэл түүний хөршүүд нь байхгүй болсон байв. Гэр нь шатаж байхад алга боллоо хэмээн гайхаад хартал шатаж байсан барилга ч яг хивэндээ урьдын адил зүгээр болсон байлаа. Гэтэл гэнэт хөрш айлынх нь гэрлүүд асан удалгүй гал командын машин ирэх нь тэр. Ямар ч гал гараагүй байхад гал команд дуудлаа гэж түүнийг буруутган торгох гэж байтал гэнэт цагдаа иржээ. Майкл Орчард яг юу болоод байгааг ойлгохгүй цагдаа дээр очтол түүнийг тэр дор нь гавлан машинд хийсэн байна.

Цагдаагийн газарт очин яг ямар хэрэг хийснээ асуутал хөршийнхөө гэрт хууль бусаар нэвтрэн нохойг нь хулгайлсан болон ямар ч шалтгаангүй гал команд дуудсан хэргүүдийг түүнд тулгав. Мань эр болсон бүх явдлуудаа цагдаад хэлэн тухайн үед LSD гэх мансууруулах бодис хэрэглэсэн байсан тухай бүх үнэнээ хэлсэн байна. Иймд цагдаагийн албан хаагчид түүний нохой хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгож шалтгаангүй гал команд дуудсан болон хар тамхи хэрэглэсэн хэргээр өндөр торгууль оногдуулан сулласан байдаг. Мөн тэрээр цагдаагийн газраас маргааш нь гарсан даруйдаа хөршийнхөө хүмүүсээс уучлалт гуйсан юм.