Хамгийн харгис цагдаатай улс орнууд


 

15Судан

Судан улсад өдөр бүр цагдаа нар болон босогчдын хооронд мөргөлдөөн үүсдэг бөгөөд энэ үеэр цагдаа нарын гарт дунджаар 50 гаруй хүн амь насаа алддаг байна. Амьдрал хүнд хэцүү байх үед бараа таваар болон идэж, уух зүйлсийн үнийг нэмлээ хэмээн ард иргэд ихэд дургүйцэн босч байгаа нь мөргөлдөөн үүсэхэд хүргэж байгаа аж. Харин бослогыг тэр даруйд нь дарах үүднээс цагдаа нар зарим тохиолдолд шөнийн цагаар босогчдын гэр рүү нууцаар нэвтэрч, зодож, танхайрдаг тухай яриа хүртэл байдаг байна.

 

14Хятад

Манай урд хөршид хууль дүрэм хатуу чанга байдаг бөгөөд төдий чинээ цагдаа сэргийлэхийн байгууллагын ажилчид нийгэмд хууль сахиулах үүднээс зарим тохиолдолд харгислал, хэрцгийллийг ард иргэдэд үзүүлдэг аж. Нэг удаа хятадын цагдаа нар үймээн самууны үеэр гар утсаараа бичлэг хийж байсан хоёр залууг зодож, хүнд бэртээж байсан бөгөөд тэдний нэг нь харамсалтай байдлаар амь насаа алдаж байжээ. Хууль чангатай улс орны цагдаа сэргийлэхийн байгууллагын үйл ажиллагаа түүнийгээ дагаад хатуу чанга байх ёстой гэж тэд үздэг юмсанж.

13Пакистан

Тэд бол хамгийн харгис цагдаа нартай улс орнуудын нэг яах аргагүй мөн бөгөөд хэрвээ та хүсвэл “Youtube”-ээс “Police Brutality Pakistan” гэж хайвал хэдэн мянган бичлэг гарч ирэх болно. Пакистанд ямар нэгэн бослого, үймээн самуун гарах юм бол цагдаа сэргийлэхийн байгууллагын ажилчид нь ямар нэгэн урьдчилсан сануулга өгөлгүйгээр ард иргэд рүү шууд гал нээдэг гэнэ.

12Мьянмар

Ази тивд орших Мьянмар улсын тухай та өмнө нь сонсож байсан уу? Хүн бүрийн төдийлөн сайн мэдээд байдаггүй уг улсад цагдаагийн байгууллага асар их нөлөөтэй бөгөөд цагдаа нар бусдаас давуу эрхтэй байна гэсэн үзэл суртал ноёлдог байна. Өнгөрсөн жил засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, жагссан оюутан сурагчид болон сэтгүүлчид нийлсэн 200 гаруй хүмүүс болон бүрэн зэвсэглэсэн 500 цагдаагийн ажилчдын хооронд мөргөлдөөн болж, олон гэм зэмгүй ард иргэд бэртэж, гэмтсэн явдал болж байсан бөгөөд энэ үеэр цагдаа нар гал нээж, бослогыг намдааж байсан байна.

11Хойд Солонгос

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Хойд Солонгосын цагдаагийн ажилчид шиг харгис хэрцгий хүмүүс ховор байдаг аж. Учир нь тэд гэмт хэрэгтнүүд болон хэрэг зөрчил үүсгэсэн хүмүүсийг хорих лагер руу авч явж, хүчээр ажил хийлгүүлж, харанхуй өрөөнд ганцааранг нь хорьж, тамлан зовоодог тухай ард иргэдийн дунд хачирхалтай яриа байдаг байна.

10Бразил

Зуны Олимпийн их наадмыг зохион байгуулсан Бразилчууд олон сая жуулчид болон тамирчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс цагдаагийн бие бүрэлдэхүүнийг өндөр байдалд ажиллуулсан бөгөөд онц ноцтой нөхцөл байдал үүсвэл яаралтай арга хэмжээ авахыг засгийн газраас үүрэгдсэн байжээ. Тэр ч үүднээс хулгай хийхийг завдсан хүмүүсийг цагдаа нар баривчилж, бусдын нүднээс далд газар аваачин хүн харахын аргагүй болтол зодож, Олимпийн наадам дуусах хүртэл шоронд хорьж байсан гэнэ.

9Афганистан

Афганистан гэхээр мэдээж хэрэг таны толгойнд хамгийн түрүүнд алан хядагчид орж ирж байгаа биз ээ. Тэр ч үүднээсээ алан хядагчид болон босогчдыг дарах зорилгоор цагдаа сэргийлэхийн ажилчид нь өндөр түвшинд бэлтгэгддэг бөгөөд төдий чинээ харгис, хэрцгий хүмүүс байдаг байна. Ингэж хэлж буйн учир нь тэд алан хядагч болон босогчид байх магадлалтай харагдсан хүмүүсийг ямар ч өршөөлгүй бууддаг бөгөөд энэ байдлаар гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдсан байна.

8Иран

Байсхийгээд л бослого, үймээн самуун дэгдэж байдаг улс бол Иран юм. Тэр ч үүднээсээ босогчид болон цагдаа сэргийлэхийн ажилчдын хооронд мөрөгөлдөөн болж, олон хүмүүс бэртэж, гэмтдэг бөгөөд 2015 оны байдлаар гэхэд энэ мэтчилэн нийт 36 хүн мөргөлдөөний үеэр амь насаа алдсан байна. Нас биенд хүрээгүй хүүхдийг хүртэл бослогын үеэр зодож байсан цагдаа нарыг харахад ямар ч хүнд харгислал, хэрцгийлэл мэдрэгдэх аж.

7Гайти

Хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгаагаас гадна амьдрахад хамгийн хүнд хэцүү улс орнуудын нэг бол яах аргагүй орших Гайти улс билээ. Тэр ч үүднээсээ энэ улсад байсхийгээд бослого, үймээн самуун гардаг байна. Тэр бүрт цагдаагийн ажилчид хууль сахиулах үүднээс босогчдыг хүчээр дардаг бөгөөд энэ үеэр олон хүмүүс маш хүндээр бэртэж, гэмтдэг байна. Эмэгтэй хүн, хүүхэд, хөгшид гэж ялгалгүй хуулийн эсрэг талд байгаа гэж үзсэн хүн бүрийг Гайтигийн цагдаа нар бороохойгоор зодож, нулимс асгаруулагч цацаж, бүр болохгүй бол гал нээдэг юм байна.

6Кени

Гайтигаас ялгараад байх зүйлгүй бас нэг улс бол Кени юм. Өнгөрсөн жил Кенид болсон үймээний үеэр ажиллаж байсан гадны нэгэн сэтгүүлч нүд хальтирмаар зураглалыг олж харсан нь цагдаа нар нэгэн бяцхан хүүг бүлэглэн зодож байсан явдал гэнэ. Тэрээр энэ талаар “Надад тэр явдлыг харах үнэхээр хэцүү байсан. Тэд насанд хүрээгүй хүүхдийг маш хэрцгийгээр зодож байсан” хэмээн хэлж байжээ. Харин Кенийн цагдаа нар энэ үйлдлээ хууль сахиулж байна гэж хэлдэг гэнэ.

5ОХУ

Манай урд хөршийн ах нарыг харгис, хэрцгий гэхээсээ илүүтэй хуулийг чанадлан биелүүлж, хээл хахуульд автагчдыг зохих ёсоор нь хашраадаг хүмүүс гэж хэлбэл илүү тохиромжтой байх. Ерөнхийлөгч В.Путины хээл хахууль, авлига, хууль бус зүйлстэй тэмцэж, нэг мөр асуудлыг шийдвэрлэнэ гэсэн шийдвэрийн дараагаар цагдаа болон тусгайгийн ажилчид Оросын газар нутгийн өнцөг булан бүр дэх хууль бус үйл ажиллагаа явуулдаг нөхдүүдийг жинхэнэ утгаар нь хашраасан билээ.

4Сомали

Сомали дахь хотууд нь хоорондоо үзэл суртлын маргаантай байдгаас шалтгаалж байнга шахуу зэвсэгт мөргөлдөөн гардаг бөгөөд 2009 оныг хүртэл цагдаа сэргийлэхийн ажилчид босогчид болон зэвсэглэсэн ард иргэдийн эсрэг хүчтэй тэмцэж чаддаггүй байжээ. Харин 2009 оноос эхлэн 1000 Сомали цагдаа Германи улсад бэлтгэгдэн төрөлх эх орондоо ирсэн бөгөөд босогчдыг эхнээс нь хайр найргүй хөнөөж, хорихыг нь хорьж, шийтгэхийг нь шийтгэсэн байна. Тэд хуулийн эсрэг тэрсэлсэн хэнийг ч байсан харгис байдлаар эрүүдэн тамлаж, ам өчиг авдаг гэнэ.

3Египт

2015 оны судалгаагаар Египт улсад амь насаа алдсан 1250 хүний 267 нь цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь тогтоогдсон байна. Энэ нь ихэвчлэн цагдаа нарын ард иргэд рүү бослогыг дарах гэж гал нээсэнтэй холбоотой байжээ.

2Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)

2014 болон 2015 онд ӨАБНУ-д амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх хувийг цагдаа нарын гарт үхсэн хүмүүс эзэлж байсан бөгөөд жил ирэх тусам энэ тоо өсч байгаа нь асуудлыг улам хурцадмал болгож байгаа аж. Засгийн газраас энэ тал дээр судалгаа шинжилгээн дээр үндэслэн хэд хэдэн ажлуудыг хийж байгаа бөгөөд 2015 онд гэхэд 244 хүн цагдаа нарын гарт амь насаа алдсан байна.

1АНУ

Нэг бол өөрсдөө сүйрүүлсэн, нөгөө бол алан хядагчид сөнөөсөн гэж олон эх сурвалжууд үздэг хэдий ч, ямартай ч, Дэлхийн худалдааны ихэр цамхаг сүйрсний дараагаар АНУ-ын загсийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх аргаа илүү чанаржуулахын сацуу төдий чинээ цагдаа нарын ажил үүргийн онцлогыг өөрчилсэн гэж хэлж болно. Тэд алан хядагчдыг газар дээр нь устгах тушаалтайгаас гадна хууль зөрчсөн иргэдийг баривчилж, зохих шийтгэлийг нь ноогдуулах бүрэн эрхтэй юмсанж. Хамгийн аймшигтай нь өнгөрсөн жил АНУ-д гарсан хүчирхийллийн хэргийн тал гаруй хувийг нь цагдаа нар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.