13 жил нийгмээс тусгаарлагдсан бяцхан охин. Тэрээр хэзээ ч ярьж сурч чадаагүй юм.


 

1957 онд АНУ-ын California мужид нэгэн охин төрсөн нь Genie байлаа. Түүний төрсөн эх нь залуудаа нүдний хараагаа алдсан нэгэн байсан бол эцэг нь өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт хүмүүжиж хүн болсон эр байсан юм. Genie охин анх бусдаас бие жижиг буюу дутуу төрөлттэй төржээ. Эмч нар эхэндээ бүх зүйл хэвийн хэмээн хэлж байсан ч удалгүй охиныг маш ховорд тооцогдох төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй хэмээн хэлсэн байдаг. Харин Genie охин нь Wiley-ын гэр бүлийн 2 дахь хүүхэд байсан бөгөөд тэрээр дээрээ нэг ахтай байжээ.

Эцгийнх нь хувьд цаг хугацаа өнгөрөх тусам төрсөн эцэг нь охиноо үзэн ядаж эхэлсэн бөгөөд түүнийг 20 сартай байхад охиныг нийгмээс бүрэн тусгаарлахаар шийдэж гэрийнхээ нэг өрөөнд ганцааранг нь хаашаа ч гаргалгүйгээр үүр тэнд нь түгжсэн байдаг. Бүр түүнийг ариун цэврийн өрөө ч оруулдаггүй байсан бөгөөд хүүхдийн коршок зэргээр хүндрүүлж заримдаа түүнийг ямар ч шалтгаангүй бүтэн өдөржин ортой хүлж тамлан зовоодог байв. Харин эцэг эхийнхээ энэ бүх солиотой байдлыг тэвчиж чадахгүйд хүрсэн том хүү нь хэдийнээ гэрээсээ зугтаж найзуудтайгаа амьдрах болсон юм.

Нийгмээс бүрэн тусгаарлагдана гэдэг нь хэл мэдэхгүй буюу аливаа эд зүйлсийн оноосон нэрийг мэдэж чадахгүй байдалд хүрнэ. Харин хэл мэдэхгүй байна гэдэг нь сэтгэн бодох чадваргүй болгож байна гэсэн үг. Хэн нэгэн хүн харандаагаар зураг зурж байвал энгийн хүн хамгийн эхэнд тухайн зүйлээр дүрс бүтээж болох юм байна гэж боддог бол хэл мэдэхгүй, оноосон нэр мэдэхгүй хүн сэтгэн бодох ямар ч чадваргүй нэгэн болдог бөгөөд хэн нэгэн харандаагаар зураг зурж байгааг хараад яг л амьтан шиг байгалийн инстинктээрээ дуурайхаас биш хэзээ ч тэрээр бодож сэтгэж ямар нэгэн үйлдэл хийхгүй юм. Түүний бүх үйлдэл яг л байгалийн зөн совин.

Тэгвэл энэ бүх аймшигт хар дарсан зүүд мэт амьдрал 1970 оны 11-р сарын 04-ны өдөр түүний эцэг эх хоёр муудалцсанаас болж төгсгөл болжээ. Түүний ээжийнх нь нэг нүд огт харахгүй бөгөөд нөгөө нүд нь тун муу харж байсан бөгөөд тэрээр эцэгтэй нь муудалцаж өөрсдийн охин нь өөрсдийг нь эцэг эхээ гэж мэдэхгүй байна хэмээн уйлж хэрэв одоо охиныг гаргахгүй бол би явна хэмээн сүрдүүлсэн байдаг. Тус хэрүүл ямар ч үр дүнд хүрээгүй тул тухайн өдрөө нөхрөөсөө нууцаар тэрээр охиноо дагуулан гэрээсээ оргож хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгууллагад хандсан байна.

Ийнхүү 11-р сарын 17-ны өдөр гэхэд тус хэрэг явдал АНУ-ын томоохон хэвлэлүүдээр цацагдаж дэлхий нийтийн сонорт хүрээд байв. Түүний эцгийг ч цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ бүхнээс залхаж бас туйлын ичсэн тэрээр тухайн оны 11-р сарын 20-ны өдөр өөрийгөө буудан хөнөөсөн түүхтэй. Тэрээр гэрээслэл болгон цаасан дээр хоёр өгүүлбэр бичсэн бөгөөд эхнийх нь том хүүдээ хандан “сайн хүү байгаарай, хайртай шүү” хэмээсэн бол дараачийн мөрт нь “энэ дэлхийн хүмүүс хэзээ ч ойлгохгүй” хэмээсэн юм. Шүүхээс түүний ээжийг гэм буруугүйд тооцож 1 жилийн турш охиныг эмнэлэгт байлгасны эцэст төрсөн эхийнх нь асаргаанд шилжүүлсэн байдаг. Гэхдээ охин хэзээ ч нийгэмшиж чадаагүй бөгөөд өдгөө 61 настай Genie АНУ-д аж төрөн амьдарсаар байна.