Зөвлөлтийн тусгай албадыг мад тавьсан эх оронч эр


Дэлхийн хоёрдугаар дайны даараа буюу 1945 оны сүүлээр Индонез улс Нидерландын колоны бүрэлдэхүүнээс салж тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. Тус улсын анхны ерөнхийлөгчөөр Sukarno сонгогдсон бөгөөд хэдийн ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч улс эх орон нь иргэний дайны хөлд нэрвэгдэж тун хэцүүхэн байлаа. Түүнчлэн газар зүйн байршлын хувьд Ази тивийн арлын улс учир уг шинэ улсыг ЗХУ социалист системээр хөгжүүлэх туйлын их хүсэлтэй байсан бол нөгөө талаас АНУ хөрөнгөтний үзлээр хүмүүжүүлэхэд хязгааргүй ихээр тэмүүлж байв. Гэтэл Sukarno яг үнэн хэрэг дээрээ аль замыг нь сонгохоо тухайн үед огт мэдэхгүй байсан бөгөөд ямартай ч хүнийх нь мөн чанар нь коммунист яав ч биш байв.

Бас түүнд давуу тал байсан нь АНУ болон ЗХУ аль алинаас нь газарзүйн байрлалын хувьд хол байсан тул хэний ч цэрэг тэдний нутагт дайрч орж ирж хүчээр дэглэм тогтох боломжгүй байлаа. Иймээс тэрээр улс оронд нь үүсээд буй иргэний дайныг зогсоохын тулд ЗХУ болон АНУ-аас тусламж хүсч хоёулангаас нь зэвсэг авдаг болов. Түүнийг хоёр талд ажиллаж байгааг хоёр их гүрэн мэдэж байсан боловч түүнийг өөрийн талд оруулахын тулд өгөхөөс өөр сонголтгүй болсон хэрэг.

Ийнхүү тэрээр 1960 онд ЗХУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд тухайн үед л КГБ түүн дээр тоглолт хийхээр шийдэж нэгэн шөнө биеэ үнэлэгчийг түүний өрөөрүү явуулсан байдаг. Ийнхүү албан ёсны айлчлал дуусч Sukarno нутаг буцах болоход КГБ-ын тусгай албан хаагчид түүн дээр ирэн түүний биеэ үнэлэгчтэй байгаа бичлэгийг үзүүлэн “хэрэв өөрсдийнх нь үгээр байхгүй бол ард түмэнд нь үзүүлнэ” хэмээн сүрдүүлэхэд тэрээр тун тайвнаар инээмсэглээд “тэг л дээ харин ч ард түмэн минь надаар бахархах болно” хэмээн хэлсэн түүхтэй. Уг бүсгүй нь биеэ үнэлэгч биш КГБ-ын нууц тагнуул байжээ. Тэрээр АНУ болон ЗХУ аль алиныг нь ашиглаж дөнгөж байгуулагдсан Индонез улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт хүчирхэг эдийн засаг бүхий улс болгох суурийг тавьж чадсан чадварлаг эх оронч удирдагч байлаа.