Түүний толгойг авчирсан хүнд 500 доллар санал болгоход тэрээр дэндүү багаар үнэлж байна хэмээн ихэд уурлажээ.


Jean Lafitte нь 1780-1823 оны хооронд АНУ-ын New Orleans, Мексик, Куба орчимд аж төрөн амьдарч байсан Франц гаралтай далайн дээрэмчин юм. Тэрээр олон улсын далайн тээврийн компаниудыг тонон дээрэмдэж Их Британы эзэн хааны армид ч нэлээдгүй хохирол учруулдаг нэгэн байлаа. 1809 он гэхэд түүний хийдэг ажил улам бүр хүрээгээ тэлж өнгөт арьс боолуудаас хямд үнээр үнэтэй эд хогшил авдаг болов. Иймээс боолуудын дунд эздийнхээ эд зүйлийг хулгайлах явдал газар авч эхэлсэн байдаг.

Гэвч 1814-1815 оны хооронд Их Британи улс АНУ-тай New Orleans-ын төлөөх тулаан хийсэн байдаг. Бүхий л насаараа New Orleans орчимд амьдарч, тэнд ч өөрийн бизнесээ цэцэглүүлж ирсэн Jean Lafitte үнэндээ хувь хүнийхээ хувьд New Orleans-д туйлын хайртай нэгэн байлаа. Иймд тэрээр АНУ-ын Засгийн газрын талд зогсож Их Британы усан флотуудтай баатарлагаар тулалдаж байсан юм.

Тэрээр эзэн хааны флотод нэлээдгүй хохирол учруулж байсан тул Их Британы Америк тив хариуцсан сайд түүний толгойг барьж ирсэн хүнд 500 доллар амлах шийдвэр гаргахад тэрээр өөрийг нь доогуур үнэллээ гэж уурлаад сайдын толгойг авчирсан хүнд 5000 долларын шагнал өгнө хэмээн зарлажээ. Дайны мэдээж АНУ-ын ялалтаар төгссөн боловч Jean Lafitte  уг тулаанд нэлээдгүй хохирол амсаж хэд хэдэн хөлөг онгоц нь живсэн байдаг. Гэхдээ энэ бүхэн түүнийг зогсоож чадаагүй юм. Тэр байтугай New Orleans хот дахь түүний бизнесийг ч Их Британчууд өчүүхэн ч хөндөж чадаагүй байдаг.