Манай гарагийн хамгийн гайхалтай олдворууд


 

Нарны хаалга, Болив

Эрдэмтэд тус хаалгыг одоогийн Болив улсын нутаг дэвсгэр дээр орших эртний Тиванаку хэмээх хотын үлдэгдэл хэмээн таамаглаж байна. Энэхүү хаалга нь тус хотын төв хэсэг байж болзошгүй бөгөөд чулуун хаалган дээрх сийлбэр, ур хийцийн тухайд одоогоор ямар нэгэн санаа дэвшүүлээгүй аж.

 

Мао шувуу

Тус шувуу нь 1500-аад жилийн өмнө Шинэ Зеландын нутагт амьдардаг байсан юм. Өнөөгийн тэмээн хяруултай ижилхэн дүр төрхтэй бөгөөд энэхүү амьтны төрлийн Маоригийн хүмүүс мөхөлд хүргэсэн хэмээн үздэг. Өнгөрсөн 20-р зуунд хэсэг эрдэмтэд тус амьтны саврыг олсон нь зууны хамгийн гайхалтай олдворуудын нэг байв.

 

Саксаяаваман хийд, Перу

Чулуугаар өрсөн гайхалтай хийц бүхий тус ханыг судлаачид Саксаяаваман хийдийн үлдэгдэл хэмээн үзэж байна. Чулуун завсар цаас ч оромгүй өрснийг харахад хэр бат бөх, чанартай болох нь харагдаж байна.

 

Лонгоугийн агуй, Хятад

Энэхүү агуйг хүний гараар бүтсэн болохыг эрдэмтэд хэлж байна. Учир нь байгалийнх гэхэд дэндүү нарийн бөгөөд хэсэг бүрийг залгаж, нийлүүлсэн болох нь тогтоогджээ. Мөн агуйг хэрвээ хүмүүс бүтээсэн бол 1000 гаруй хүмүүс дайчлагдсан нь гарцаагүй хэмээж байгаа юм.

 

Бүрэн дуусаагүй хөшөөний үлдэгдэл, Египет

Нүсэр том байгууламж бүхий тус хөшөөг хараахан баригдаж дуусаагүй болохыг судлаачид үзэж байгаа бөгөөд хэрхэн барьсан талаар одоогоор таамаг дэвшүүлээгүй байна.

 

Ёонагунигийн газар доорх хот, Япон

Энэхүү эртний хотыг Кихачиро Аратаке (Kihachiro Aratake) хэмээх шумбагч эр анх илрүүлсэн бөгөөд ойролцоогоор 10 мянган жилийн настай байна. Магадгүй Египитийн Пирамидаас ч өнө эртнийх байх боломжтой бөгөөд аварга том чулуун байгууламжыг хэрхэн барьсан нь сонирхол татна.

 

Үхлийн хөндий, Пакистан

1922 онд Энэтхэгийн археологич, Р. Д. Банержи (R. D. Banerji) хэмээх эрхэм тус газрыг илрүүлсэн бөгөөд энэ нь эртний хотын үлдэгдэл байж болзошгүй талаар хэлсэн байна. Үхлийн хөндий гэх болсон нь, тус газраас маш олон тооны эртний булшийг ухан гаргажээ.

 

Лансэ Аукс Меадовс, Канад

Одоогоос 1000 гаруй жилийн өмнөд амьдарч байсан Викингчүүдийн сууцыг илрүүлсэн бөгөөд энэхүү газар алдарт аялагч нь Кристофор Колумб (Christopher Columbus)-аас ч урт настай юм.

 

Чулуун хонгил

Хэсэг судлаачид, Шотланд болон Туркын газар нутгуудаас маш өвөрмөц тогтоц бүхий чулуун хонголуудыг илрүүлжээ. Энэ нь магадгүй нэг төрлийн хоргодох байр байсан байж болзошгүй тухай эрдэмтэд хэлсэн байна.

 

Коста Рикагийн аварга чулуунууд

Хэрэв та санаж байвал “Frozen” хүүхэлдэйн кинонд Анна гүнжийн аав охиноо аврахаар чулуун хүмүүс дээр очдог. Тухайн хэсэг дээр гарах чулуун хүмүүсийг энэхүү олдвороос сэдэвлэн бүтээсэн бөгөөд анх 1930 онд эрдэмтэд илрүүлжээ. Мөн тус чулуун дотор цул алт байдаг хэмээх яриа хүртэл байдаг аж.