Чингисийн сүүлчийн голомт /фото сурвалжлага/


1853-1856 оны хооронд Кримын төлөөх дайн Европ тивд өрнөсөн түүхтэй. Их Монгол улсаас улбаатай Алтан Ордны Улсын Монголчууд эртнээс тус нутагт суурьшиж өөрсдийнхөө бодлогоор Кримыг хөгжүүлэн, амьдарч байсан цаг үе. Гэвч Оросын эзэнт гүрний тэлэх бодлого баруун зүг уруу чиглэсэн нь Кримын татаруудын оршин тогтнолд ноцтой аюул учруулсан байна. Энэ түүхийг гэрчлэх даалгавар авсан хүн нь Их Британы иргэн Roger Fenton юм.

Roger Fenton нь 18919 онд Их Британы Lancashire-д төрсөн бөгөөд төрөхдөө л Кримын дайны үнэн гэрч болох хувь тавиланд төрсөн нэгэн гэж хэлэхэд буруудахгүй. Хэдий тэрээр гэрэл зурагчин болох замналыг сонгосон ч түүний эцэг нь Их Британы парламентийн гишүүн мөн банкины захирал байсан аж. Түүний өвөө нь харин даавууны үйлдвэр ажилуулдагаас гадна мөн л банкир байсан байна. Энэ уламжлалын дагуу тэрэрэ 1840 онд Oxford-ын их сургуулийг банкираар төгссөн аж.

 

Тэрээр эцэг өвгөд шигээ банк гэхээсээ илүү урлагийг таашаадаг нэгэн байв.  Иймээс ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 1842 онд Парисын урлагийн сургуулийг зорьсон аж. Харин тэрээр сургуулиа төгсөөд буцаж Англидаа очин Charles Lucy гэх түүхэн зургийг амилуулдаг хүнд шавь орсон юм. 1849 оноос Roger Fent өөрийн амжилтын гараагаа эхлүүлж эзэн хааны урлагийн академид ажилд орсон түүхтэй.

Тэгвэл 1851 онд түүний сонирхлыг гэрэл зураг гэх шинэ гайхамшигтай багаж өөрийн эрхгүй татаж эхлэв. Тэрээр Парист эргэн очиж Gustava Le Gray-ын удирдлага дор гэрэл зураг авах техникийг эзэмшиж улмаар 1849 онд өөрийн гэрэл зургийн аппараттай болж уудам Орос орны зургийг авахаар зүүн зүгт хөдөлсөн аж.

Ахлах дэслэгч John Sherwood Gaynor, 47-р морьт дивиз.

1854 оны намар Их Британы ханхүү Albert түүнийг дуудаж Кримд өрнөж буй дайныг баримтжуулах хүсэлт тавьсан байна. Albert нь тухайн үед дайны асуудал эрхэлсэн яамны ерөнхий нарийн бичиг байв. Харин Кримын дайн 1853 оны 10-р сард эхэлсэн байсан бөгөөд Хаант Орос болон Румын улсуудын эзлэн түрэмгийллийн эсрэг Их Британи, Франц, Турк, Сардини зэрэг улсууд хамтран тулалдаж байлаа.

 

Хурандаа Walter Aston, Их Британы арми.

Кримын дайны үндсэн шалтгаан нь бол Турк болон Оросын хоорондох маргаан байлаа. Турктай хил залгаа Кримд Оросын эзэнт гүрэн санаархсан явдал нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж эхэлсэн юм. Түүнчлэн Оросын эзэнт гүрний тэлэлт нь Их Британыг ч дайнд хүссэн хүсээгүй татан оруулсан аж. Учир нь Энэтхэг тухайн үед Их Британы колони байсан учир Энэтхэгийн ирээдүйн асуудалд ноцтой аюул учирч магадгүй хэмээн үзсэн байна.

Харин Их Британы хүсэлтийн дагуу Франц холбоотны талд орсон хэрэг. Дайны хамгийн гол зорилго нь Оросын эзэнт гүрэн хар далайг бүрэн мэдэлдээ оруулах явдал бөгөөд тухайн үед Sevastopol-д Оросын хамгийн том тэнгисийн хүчний бөөгнөрөл байлаа.

Армийн генерал Sir George Buller.

Уг даалгавар хэдий амь өрссөн явдал байсан ч Roger Fent өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн шууд л зөвшөөрсөн байна. Тэрээр Кримд нийт 4 сарыг зураг дарж өнгөрүүлсэн байдаг. Эрт цагийн гэрэл зурагчид одоогийнх шиг тухайн агшныг шууд дарах боломжгүй байлаа. Учир нь нэг зурах дарах гэж 3-4 минутын хугацаа ордог байсан тул бүх зургийг зохиомжлон дардаг байв. Тиймээс ч эртний ихэнх  зурган дээрээс та инээмсэглэсэн царайг олж хараагүй л болов уу. Үүнээс ч шалтгаалан тэрээр яг дайны ид үеийн зургийг огт дараагүй бөгөөд хувийн сүсэг бишрэлээс нь шалтгаалан үхсэн хүний зургийг мөн дардаггүй байлаа.

17-р явган цэргийн хорооны офицерууд

Тэрээр нийт 350 гаруй гэрэл зураг дарсан бөгөөд түүнээс 315-ыг нь угаалган Их Британид очин ханхүү Albert болон хатан хаан Victora, түүгээр барахгүй Францын эзэн хаан 3-р Наполеон нарт өөрийн биеэр бараалхан үзүүлж байжээ.

Харин 2007 онд найруулагч Error Moris нь Fenton-ы дарсан Sevastopol-д орших Кримын дайны үхлийн хөндий хэмээх газарт очин баримтат кино хийсэн нь Academy Award-ын шагналыг түүнд өгч байв.

Зэрэгцэн сууж буй 2 татар цэрэг

Гэвч Fenton-д Кримын дайны үеийн зургуудаа зарж их хэмжээний мөнгө олох аз дутсан байна. Гэсэн хэдий ч тэрээр 1863 он хүртэл гэрэл зургаа дарсаар байжээ. Харин амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хууль хийж байгаад 1869 онд нас барсан байдаг.

Түүний дарсан Кримын дайны гэрэл зургууд нь хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн анхны дайны тухай фото баримт болсон аж. Домогт гэрэл зурагчны дайнтай холбогдолтой 263 гэрэл зургийг түүний ач хүү Frances M.Fenton Конгрессын номын санд 1944 онд их хэмжээний мөнгөөр худалдсан түүхтэй.