1000 жилийн байгалийн шалгарлыг давж туулсан Калифорни мужийн анхны оршин суугчдын сэтгэл хөдөлгөм түүх


 

Тэр жил Испаны эзлэн түрэмгийлэгчид Калифорни мужид анх хөл тавихад тус мужид ойролцоогоор 300,000 гаруй уугуул иргэд Индианчуудын 200-аад овог аймагт хуваагдан амьдардаг байлаа. Тухайн цаг үед уугуул иргэдийн хүн амын тоо маш ихээр өсч байсан юм. Гэхдээ энэ байдал тийм ч удаа үргэлжилсэнгүй. Европчууд тэдний нутагт суурьшихдаа уугуул иргэдийн урьд хожид огт үзэж, туулж байгаагүй маш олон зовлонгуудыг тээн авчирсны нэг нь халдварт өвчин байлаа. Африк тивийг колоничилсон Европчууд тэндээс халуун орны булчин задрах тахал, шумуулнаас халддаг малариа болон маш олон төрлийн вирусийн гаралтай өвчнүүдийг Калифорни мужын уугуул иргэдэд санаатай болон санаандгүй аргаар халдаасан байдаг. 1848 онд Америк, Мексикийн дайн болоход Калифорни муж Шинэ Испаны колони байсан бөгөөд тулалдаанд туйлдаж хоцорсон тус муж дайны дараагаар 1850 онд АНУ-ын 31 дахь муж болон нэгдэн орсон юм. Харин тус дайнд уугуул иргэд хүн амынхаа гуравны нэгийг алдсан аж. Тэгвэл 1900 он буюу 20-р зуун гарах үед хүн амын тоо ердөө л 20 мянга хүрэхтэй үгүйтэй үлдсэн байв.

Харин өнөөдрийн байдлаар Калифорни мужид уугуул иргэдийн 100 гаруй овог байдаг бөгөөд өөрсдийн соёл, түүх, ястны онцлогийг чадлаараа хадгалж үлдэхээр тэмцдэг байна. Тэдний хамгийн нөлөө бүхий нь Hupa суурин юм. Тэд 1000 жилийн өмнө амьдарч байсан газраа өнөөдөр ч амьдарсаар.

130-аад жилийн өмнө нэгэн бүрхэг өдөр загас барихаар оролдож буй Hupa омгийн эр

Өнөөдөр тус омгийнхны түүхийн талаар хүн төрөлхтөн чамгүй их зүйлийг мэддэг болжээ. Энэ нь Edward S Curtis гэх судлаачын гавьяа бөгөөд тэрээр амьдралынхаа туршид Индианы 80 гаруй омгоор амьдарч 20 боть бүтээл туурвисан байдаг. Түүний бүтээлүүдээр Hupa омгийнхны зургийн үзэсгэлэн ч гарч байлаа.

Мөн л загас барьж буй Hupa эр

Та анзаарсан бол тэдний хамгийн гол хүнс нь загас байсан байна. Харин тэд яг хэзээ Калифори мужид оршин сууж амьдарч эхэлсэн талаар баримт хангалттай байдаггүй боловч ихэнх түүхчид ойролцоогоор 1000 жилийн өмнө гэдэгт санал нийлдэг байна. Бага мөстлөгийн үеэр тэд Монголын нутгаас Сибир, түүнээсээ Хойд мөсөн далайгаар дамжин Америк тивд ирж Америк тив дундаа Америкийн баруун эрэг болох Калифорни мужийг сонгосон аж.

1923 онд Edward Curtisын авсан зураг. Hupa омгийн эмэгтэй удган.

Hupa омгийнхны бусад Индиан омгийнхноос ялгаатай нь тэд 1849 он хүртэл цагаан оршин суугчидтай тийм ч их харилцаа холбоогүй байлаа. Харин 1849 онд Калифорни мужид асар их алтны нөөц илэрсэн тул амьдрал хайсан төрөл бүрийн цагаан арьстнууд тус мужийг зорин очиж суурьшсан байдаг. Өөрсдийн хүн амыг нь хэд нугалах олон тооны цагаан арьстанууд тэдний уул усыг ухаж, сүйтгэж, гэр орныг нь шатаан доромжилж байсан хэдий ч тэд хэзээ ч бууж өгөөгүй юм. Эцсээ хүртэл төрсөн нутгаасаа алхам ч холдсонгүй. Үүний үр дүнд 1860 онд АНУ-ын засгийн газар Hupa омогтой найрамдлын гэрээ байгуулсан бөгөөд тэдэнд харьяалагдах нутгийг Hupa омгийнхны мэдэлд бүрэн үлдээсэн түүхтэй

Бүжгийн хувцас өмссөн Hupa эр. Монголчуудтай төс байна уу?

 Найрамдлын гэрээний дараагаар одоогийн Hupa омгийн газар нутгийг газрын зурган дээр Austin Wiley гэж тэмдэглэх гэсэн боловч Hupa-чууд үүнийг эсэргүүцэж өөрсдийн нэрээр нэрлэхийг шаардсан байдаг. Гэвч АНУ-ын засгийн газар нутгийн эздийн хүсэлтийг үл хүндэтгэн өөрсдийн газрын зурган дээр нэрийг нь Austin Wiley хэмээн тэмдэглэсэн байна.

Харин өнөөдөр Hupa овгийнхон өөрсдийн газар нутаг дээрээ хэд хэдэн суурин барьсан бөгөөд хамгийн том суурин нь Takimitlding бөгөөд тэр нь 25 байшин 200 гаруй хүн амтай аж. Мөн үүнтэй дүйцэх өөр нэгэн суурин байдаг нь Medilding юм. Үлдсэн тосгодууд нь хүн ам болон газар нутгийн хувьд харьцангүй бага хэмжээтэй гэнэ.

Өдөр тутмын хувцастайгаа зогсож буй омгийн эмэгтэй

Тус омгийнхны хамгийн түгээмэл иддэг хүнс нь салмон загас юм. Өвлөөс бусад улиралд ихэвчлэн засаг идэх бөгөөд өвөл хуурай газрын ан амьтны мах болон борц иддэг байна. Харин салмон загасны хувьд тэд өөрсдийн уламжлалт аргаар утаж хатаан иддэг аж. Тэд хүнсний ногооны төрлийн зүйл бараг иддэггүй бөгөөд түүний оронд самар болон зарим төрлийн зэрлэг жимс л иддэг байна.

Тэд эргэн тойронд орших бусад Индиан овгуудтай адилхан мод болон чулуун байшинд өнөөг хүртэл амьдардаг бөгөөд бусдаасаа ялгарах гол зүйл нь тэдний эмэгтэйчүүдийн өмсдөг малгай юм. Геометрийн өндөр нарийвчлалтайгаар урласан загварлаг малгай нь тэдний эмэгтэйчүүдэд янзын сайхан зохидог бөгөөд Hupa омгийнхны соёлын томоохон өвд тооцогддог байна.

Hupa омгийн малгай өмссөн удган
Тэд өнөөдрийн байдлаар ойролцоо орших Yurok тосгонтой хамгийн их наймаа хийдэг бөгөөд мөнгөөр бус амьтаны арьс болон утсан загас зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ давс, чихэр зэрэг хэрэгцээт зүйлсээ солилцдог байна.


1970 оны сүүл үе гэхэд Hupa омгийнхны хүн амын тоо 100 байсан бол 1800 он гэхэд 500 болтлоо буурсан байдаг. Харин 1910 оны үед хүн амын судалгаагаар 600 иргэн бүртгэгдсэн бол өнөөдөр тус овог нь албан ёсоор 3000 хүнтэй болсон байна. Өнөөдөр тэд өөрсдийн 1000 жилийн өмнө амьдарч байсан яг л тэр газраа гадуурхал, доромжлол, өвчин зэрэг маш олон төрлийн байгалийн шалгаралуудыг даван туулсаар 2018 онтой золголоо.
21-р зуунд тэдний эрх ашиг харьцангүй сайнаар хамгаалагдаг болсон бөгөөд Калифорни мужид Hupa овгийн соёлын музей нээлтээ хийж мөн маш олон төрлийн эртний соёлын үнэт зүйлс нь АНУ-ын иргэдийн дунд тархсан байна. Үүгээр барахгүй омгийнхон өөрсдийн суурингуудаа номын санжуулсан бөгөөд Hupa болон Англи хэлний толь бичиг хүртэл гаргасан аж. Иймээс өнөөдөр уг овгийнхон харьцагүй ястны дархлаатай болсон гэж хэлж болно.