Гачигдлаас үүдсэн суут санаа


 

Жэймс Ван 1977 онд Австрали улсад төрсөн бөгөөд Хятад гаралтай Австралийн иргэн юм. Тэрээр хүүхэд байхаасаа кинонд туйлын дуртай байсан тул олон олон кино зохиолууд бичсэний эцэст 2000 онд санамсаргүй байдлаар нэгэн суут санааг олсон байна. Ван өөрийн найзтайгаа хоёулаа кино хийхээр оролдсон боловч тэдэнд ямар ч төсөв байхгүй байсан тул тэд хоёулхнаа ганц өрөө байшин дотор хэсэн хугацааг өнгөрүүлсэн байдаг. Ийнхүү хоёул бие биенийхээ царайг харан суухдаа төсөв мөнгө маш бага зарцуулан хийх боломжтой “хөрөө” хэмээх аймшгийн киноны санааг олсон юм.

Уг явдлаас санаа авсан кино зохиолоо 2001 онд бичиж дуусгасан боловч мөн л хангалттай мөнгө байсангүй. Иймээс тэд АНУ-ын Лос Анжелес хотыг зорих болж тэнд олон олон газруудтай уулзсан боловч санааг нь дэмжихгүй л байлаа. Харин 2003 онд Эволюшин энтертайнментад тэдний кино зохиол тун ихээр таалагдсан тул кинонд нь хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ингээд хөрөө киноны эхний ангийн зураг авалтыг хийхээр болоход тус кинонд ердөө хоёрхон жүжигчин тоглосон бөгөөд нийт 1.2 сая долларын хөрөнгө зарцуулж зураг авалт 18 хоно үргэлжилсэн байдаг.

Тэгвэл тун хялбар аргаар бүтсэн тус кино 2004 оны 1-р сарын 19-ны өдөр нээлтээ хийснээсээ хойш нэг сарын дотор дэлхий даяар нийт 100 гаруй сая долларын цэвэр ашиг олсон юм. Тус кино хамгийн анх 2004 онд цацагдсанаасаа хойш өнөөдрийн байдлаар нийт 8 анги хийгдсэн бөгөөд дэлхий даяар хүн бүхний мэддэг аймшгийн кино болсон байна. Харин юу ч үгүй хоосон байсан найруулагч эр уг киноны ашигаас 54 сая долларыг нь өөрөө авсан аж.