Хятад оюутан өрөөнийхөө өнгөт арьст залууг хөнөөхөөр завджээ


 

Өнгөрсөн долоо хоногийн лхагьа гаригт АНУ-ын Lehigh их сургуулийн химийн ангийн оюутан өрөөний хамтрагчаа удаан хугацаанд бага багаар хордуулсан хэрэгт буруутгагджээ. Юкай Янг гэх хятад оюутан нэг өрөөнд хамт амьдардаг Африк-Америк гаралтай залууг хордуулснаас хүний амь хөнөөхийг завдсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр мөн дотуур байрны ханан дээр арьс өнгөөр ялгаварласан үг бичсэн хэрэгт буруутгагджээ.

АНУ-ын прокуроруудын мэдээлснээр тэрбээр Юуван Роялын хоол, ундаанд талли хэмээх химийн бодисыг хавраас хойш хийж хордуулж байжээ. Хохирогч нь одоо болтол толгой эргэх, ухаан алдах, чичрэх гэх мэт хордлогын шинж тэмдгээр зовж байгаа аж. Амт, үнэргүй талли гэх химийн элемент нь хүнд үхлийн хортой. Өмнө нь хулганын хоронд ашиглаж байсан бол одоо цахилгаан бараа үйлдвэрлэгчид ашигладаг байна.

Урьдчилсан байдлаар уг Хятад залууг ямар учраас ийм хэрэг хийхээр болсон тухай байцаахад өнгөт арьстнуудыг үзэн яддаг бөгөөд тэр тусмаа өрөөний хамтрагч нь Тайваныг тусгаар улс хэмээн хэлсэнд уг залуу ихэд уурлан Тайван бол БНХАУ-ын нэгэн хэсэг хэмээн хэрэлдсэн аж. Чухам энэ мэт үзэл бодлын зөрүүн дээрээс уг Хятад эрийн үндэсний үзэл сэдэрч хүний аминд хүрэх үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.