37-р точка киноны Тулгатын дүрээр олонд танигдаад байгаа залуу жүжигчин Р.Отгонбаяр охидын харааг булаах болсон. Харин тэрбээр хэдийнэ гэр бүл зохиожээ. Түүнийг гэргийг Б.Гэрэлээ гэдэг. Жүжигчин мэргэжилтэй энэ эмэгтэй СУИС-ын театрын урлагийн сургуулийг дүүргэсэн бөгөөд Мөрөөдлийн театр-т бүжигчнээр ажилладаг ажээ.
Хосууд нэг охинтой. Нөхрөө насанд хүрэгчдэд зориулсан хэсэг ихтэй мөн чамгүй эрсдэлтэй дүрд тоглоход эхэндээ дургүйцсэн ч мэргэжил нэгтэй учир ойлгон дэмжиж эхэлсэн түүний нөхөр ч мөн эхнэрийнхээ үнэнч хөгжөөн дэмжигч.
Сүүлийн үед цахим орчинд эхнэрээрээ ихээхэн гоёх болсон жүжигчин Р.Отгонбаярыг гэргийнх нь хамтаар дэлгэцээс харах цаг ойртсоор.